Form cover
Page 1 of 3

"Хүүхдийн сэтгэл зүйч" курс: Модуль 1

🏫 Москвагийн Боловсролын Улсын их сургуулийн Сэтгэл судлал боловсрол судлалын факультеттай хамтран "ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ КУРС" сургалтыг зохион байгуулах гэж байна.
❃Хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ нь насанд хүрэгчидтэй ажиллахаас эрс ялгаатай бөгөөд хүүхэдтэй ойлголцож, ярилцахын тулд тэдний хэлээр ярилцах хэрэгтэй болдог. Мөн энэ үед хүүхдийн сэтгэхүй болон бие хүний шинж чанар, нийгмийн харилцааны ур чадварууд хөгжиж төлөвших үе дээрээ байдаг тул хүүхэдтэй ажиллахад маш нарийн ур чадвар шаардагддаг.
✨Энэхүү курс нь хүүхэдтэй ганцаарчлан ажиллах сэтгэл засал, хөгжүүлэлтийн ажлын практик арга зүй болон ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.
👩‍🏫 Сургалтыг Москвагийн Боловсролын Улсын их сургуулийн багш, хүүхдийн сэтгэл зүйч, Сэтгэл судлалын ухааны Доктор Марина Чибисова удирдана. Тэрээр 20 гаруй жил сургууль болон цэцэрлэгт хүүхдийн сэтгэл зүйч, арга зүйчээр ажилласан туршлагатай. А.Адлерын Бодгаль сэтгэл судлалын холбооны жинхэнэ гишүүн. АНУ, Герман, Англи, Голланд зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлж, сэтгэл зүйчдэд зориулсан сургалт, семинар, воркшопуудыг удирдан чиглүүлэгдэг бөгөөд хүүхдийн сэтгэл судлалын хэд хэдэн ном, гарын авлага, олон тооны нийтлэлүүдийг бичиж хэвлүүлсэн.
Сургалт нь орос хэлнээс орчуулгатай явагдана.
ХЭНД ЧИГЛЭСЭН: Сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, багш, нийгмийн ажилтан мөн хүүхэдтэй ажилладаг бусад мэргэжилтнүүд болон сэтгэл судлалаар суралцаж буй оюутанууд хамрагдах боломжтой.
⤠Огноо: 9 сарын 26, 27, 28 (Fri, Sat, Sun)
⤠Цаг: 10:00-17:00 (9 сарын 27-нд 09:00-16:00)
⤠Байршил: Хөгжим бүжгийн коллежийн ард, Дүүрэн төв. 408 тоот
⤠Төлбөр: Танхим (900'000₮), онлайн (800'000₮)
⤠Бүртгэл баталгаажуулах данс:
- Хаан банк: 5014400372 (Номин) (MN370005005014400372)
- Худалдаа хөгжлийн банк: 457100737 (Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн)
Гүйлгээний утга дээр өөрийн нэр, утасны дугаараа бичнэ үү.
☎️ Холбоо барих утас: 7773-5757