Киноны Нүүдэл олон улсын кино хөгжүүлэлтийн хөтөлбөрийн 2026-2027 оны элсэлт зарлагдлаа. Киноны Нүүдэл хөтөлбөр нийт 30 Монгол кино уран бүтээлчдийг шалгаруулж, шинэ кино уран бүтээл туурвих, олон улсад кино төслөө хөгжүүлэх, дэлхийн кино урлагийн сан, түгээгчдэд төслөө танилцуулах, улмаар А зэрэглэлийн олон улсын кино наадамд оролцох, АНУ-ын Сандэнс Кино Наадам болон Киноны Нүүдэл ТББ-ын хамтарсан сургалтын албан ёсны гэрчилгээ олгоно. Есөн сарын хугацаанд үргэжлэх тус хөтөлбөрөөс шилдэг 3 төсөл Берлин, Локарно кино наадамд оролцож төслөө танилцуулах эрх авна. Бүртгэл 2026 оны 9-р сарын 30 хүртэл явагдана. Шалгарсан 30 уран бүтээлчийг 2026 оны 10-р сарын 12нд зарлана. Киноны Нүүдэл 2026-2027 оны хөтөлбөрийн нээлт 18 дах Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын үеэр зохион байгуудагдана. Материалаа монгол эсвэл англи хэл дээр ирүүлж болно. Маягт бөглөхөд ойролцоогоор 30 минут зарцуулна. Таны бөглөсөн хэсэг хадгалагдах тул дараа үргэлжлүүлэх боломжтой.