Page 1 of 1

Энэ бүгд надад байна гэж үү?

Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэнгээс сэтгэл зүйч, мэргэжилтнүүд зориулан шинэхэн зүйрлэл картын сургалтаа зарлаж байна 🥳
Энэ бүгд надад байна гэж үү? хэмээх энэхүү зүйрлэл картын багц нь 83 ширхэг хоёр талт картууд болон заавраас бүрдэнэ. Карт бүрийн ард асуултууд байрлах ба тэдгээр нь зургийн утга санаа үйлчлүүлэгчийн мэдрэмжинд хэрхэн тусаж буйг нарийвчлан ойлгоход туслах гол хаалга болно.
Энэхүү багц нь сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийн ажиллах процессийг хялбарчлаад зогсохгүй, хүн өөрийн давуу тал болон сохор бүсүүдийг олж харах, асуудлын шалтгааныг тодорхойлох, дотоод нөөц боломжоо идэвхжүүлэхэд туслах боломжтой.
12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгчидтэй ганцаарчилсан болон бүлгийн хэлбэрээр ажиллахад зориулагдсан бөгөөд зөвхөн сэтгэл засал гэлтгүй өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой тоглоом, дотоод хөтөч хэлбэрээр ашиглах бүрэн боломжтой юм.
Сургалтаар: сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн ажилд зүйрлэл карт ашиглах арга техникүүдтэй танилцахаас гадна энэхүү картыг тоглоомын хэлбээр болон үйлчлүүлэгчийн дотоод нөөц боломжийг илрүүлэхэд зүйрлэл карт ашиглах арга зүйд суралцана.
Хэзээ: 6 сарын 6-нд 10:00-17:00 цагт (танхим)
Сургалтын төлбөр: 180,000₮ карт үнэ: 150,000₮
💳 Бүртгэл баталгаажуулах данс: 
Хаан банк (IBAN 37 0005 00)  5014400372 (Номин)
Худалдаа хөгжлийн банк (IBAN 80000 4000) 457100737 (Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн) Гүйлгээний утга дээр өөрийн нэр, утасны дугаараа бичнэ үү
☎️ Холбоо барих утасны дугаар: 7773-5757

Овог

Нэр

Мэргэжил

Ажлын газар, албан тушаал

И-мэйл хаяг

Утасны дугаар