Page 1 of 2

Үндсэн курсийн бүртгэл

Эерэг сэтгэл заслын арга нь үйлчлүүлэгчийн асуудал, шинж тэмдгийг психодинамик болон хүмүүнлэг хандлагаар авч үздэг. Сэтгэл заслын олон аргуудыг өөртөө нэгтгэсэн уг арга нь урт ба богино хугацаанд үйлчлүүлэгчтэй үр дүнтэй ажиллах боломжийг олгодог.
Эерэг сэтгэл заслын Үндсэн курс нь нийт 200 академик цагийн (1 академик цаг = 45 минут) хөтөлбөр бөгөөд 12 сарын хугацаанд, хамгийн багадаа 5 удаагийн семинарын хүрээнд зохион байгуулагдана. Сургалт нь 4 модулийн онолын хичээл (120 цаг), өөрийгөө танин мэдэх үйл явц (Self-discovery, 30 цаг), уран зохиолын хэлэлцүүлэг болон практик дадлага (20 цаг), мөн шалгалтад бэлтгэх хөтөлбөр (30 цаг) гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Нэг модуль нь 30 академик цаг үргэлжлэх бөгөөд 3 өдрийн турш, өдөрт 7 академик цагаар зохион байгуулагдана. Хөтөлбөрийг амжилттай дүүргэж, шалгалтыг хангасан оролцогчдод “Basic Consultant of Positive Psychotherapy” гэрчилгээ олгоно.

Хөтөлбөрийн танилцуулгыг үзэх:

A

Эерэг сэтгэл заслын Үндсэн зөвлөх болох сургалтаар та ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөг бие даан, мэргэжлийн түвшинд явуулах иж бүрэн бүтэцтэй арга барилын суурийг эзэмшинэ. Сургалтын явцад үйлчлүүлэгчтэй өвдөлт, асуудлыг нь биш, харин тухайн нөхцөл байдлыг даван туулах чадвар болон боломжийг нь хүлээн зөвшөөрсөн, итгэлцэл дээр суурилсан аюулгүй харилцааг бий болгоход суралцана. Мөн үйлчлүүлэгчийн амьдралын тэнцвэрийн талбар (бие махбод мэдрэхүй, эрүүл мэнд, ажил, амжилт, харилцаа холбоо, фантаз, утга учир) дахь энерги болон бэрхшээлийн зураглалыг гаргаж, тэдний стресс, бэрхшээлд үзүүлж буй дасан зохицох хариу үйлдлийн хэв шинжийг илрүүлж сурна.

Ялангуяа Эерэг сэтгэл заслын психодинамик хандлагын гол эссенц болох шинж тэмдэг, зөрчилдөөний цаадах үндсэн болон микро чадваруудыг олж харах, үйлчлүүлэгчийн дотоод зөрчилдөөн (амьдралын туршлагаар бүрэлдсэн микро зөрчил ба суурь зөрчил)-д дүн шинжилгээ хийн, түүний цаана орших гүн гүнзгий суурь хэрэгцээг тодорхойлоход суралцана. Ингэснээр үйлчлүүлэгчийн сул тал эсвэл бэрхшээлд төвлөрөх бус, тэдэнд хэдийн оршин байгаа давуу тал, дотоод нөөц боломжийг олж нээх, тодорхой томьёолох замаар 5 алхамт сэтгэл заслын загварыг (Ажиглах, зай барих, ажиллах, үнэлэх, нөхцөл байдлыг дэмжих, шаардлагатай чадварыг хөгжүүлэх, зорилго тэлэх) ашиглан үйлчлүүлэгчийг асуудлаа өөрөө шийдвэрлэх, цаашдын зорилгоо биелүүлэх бие даасан арга замыг нээхэд нь мэргэжлийн дагуу чиглүүлэн туслах суурь чадварыг цогцоор нь эзэмших юм.

Мөн Дэлхийн эерэг сэтгэл заслын холбооны (World Association for Positive and Transcultural Psychotherapy) гишүүн болсноор автоматаар Европын сэтгэл засалчдын холбооны (EAP) гишүүн болно.

🍀 Хэнд зориулсан: сэтгэл зүйч, эмч ( шүдний эмч болон эмч зүйчээс бусад төрлийн анагаахын мэргэжилтэн) нийгмийн ажилтан, багш, сэтгэл судлалын багш, сэтгэл судлалын төгсөх курсийн оюутнууд, мөн бусад мэргэжлийн төлөөлөл /энэ тохиолдолд ярилцлага хийнэ/ байх боломжтой.

🍀 Сургалтын төлбөр: 1-3, 5 дугаар модуль төлбөр: 1 500 000 төгрөг /модуль сургалтын төлбөрийг 2-3 хуваан төлөх боломжтой ба өмнөх модулийн төлбөрийг бүрэн төлж дараагийн модуль сургалтын төлбөрийн 30-40% төлж баталгаажуулсанаар дараагийн модульд хамрагдана/. 4 дүгээр модуль үнэ төлбөргүй явагдана.

Нийт 6 сая төгрөг + 80 euro /сертификатны үнэ сертификат авах үед төлнө/. Модуль сургалт явагдах хугацаанд төлбөрийг сар бүр хуваан төлөх боломжтой.

Таны овог, нэр

И-мэйл хаяг

Таны и-мэйл хаягаар мэдээлэл илгээх тул алдаагүй зөв бичнэ үү

Утасны дугаар

Оролцох хэлбэр

A
B
Онлайнаар сургалтад оролцох нь танхимаар оролцохтой адил үр дүнтэй биш байж болохыг анхаараарай. Онол болон практик, дасгал ажлуудаас бүрдэх тул онлайнаар оролцох тохиолдолд үр дүнтэй байдал нь танаас 50% хамаарах болно. Хэрэв уг нөхцлийг хүлээн зөвшөөрөх бол сургалтад онлайнаар оролцож төгсөх боломжтой.